Skip links

Тухай

Устөрөгчийн түлш ашиглалтын үед байгальд хаягдах бодис нь ердөө цэвэр ус юм. Устөрөгчийг байгалийн хий, цөмийн эрчим хүч, биомасс, нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүч зэрэг үүсгүүрүүдийг ашиглан гаргаж авах боломжтой. Устөрөгчийг бусад эрчим хүчний эх үүсвэрээс гаргаж авсан энергийг хадгалах, зөөвөрлөх, дамжуулахад ашиглаж болно. Устөрөгчийг өмнө нь шаталтат түлшийг ашиглан үйлдвэрлэдэг байсан бөгөөд үнийн хувьд харьцангуй өндөр байдаг байсан. Одоогийн байдлаар сэргэгдэх эрчим хүчийг ашиглан электролизийн аргаар эдийг засаг, байгаль орчны хувьд ашигтайгаар үйлдвэрлэх боломжтой болсон.

2020 оны байдлаар Устөрөгчийн тэгшитгэсэн тариф 4.8ам.доллар/кг байсан ингэхдээ монгол улсад устөрөгчийг үйлдвэрлэн 3.3ам.доллар-4.7ам.доллараар зах зээлд нийлүүлэх боломжтой байна. 2030 онд дэлхийн устөрөгчийн тэгшитгэсэн тариф 2.8-2.9ам.доллар/кг болж буурах төлөвтэй байна.