Skip links

Холбооны тухай

Ирээдүйн эрчим хүч – Монголын Устөрөгчийн Холбоо нь 2021 оны 10-р сард үүсгэн байгуулагдсан гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Холбоо нь устөрөгчийн технологийн хөгжлийг нэмэгдүүлэхэд бодлогын өөрчлөлт оруулах, тогтвортой мэдээ мэдээллийг нэмэгдүүлэхээр ажилладаг. Улмаар устөрөгчийн хэрэглээ болон технологийг хөгжүүлсэнээр байгаль орчин, эдийн засгийн ач холбогдолыг олон нийтэд таниулах боломжтой.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Ирээдүйн эрчим хүч – Монголын устөрөгчийн холбооны эрхэм зорилго нь устөрөгчийн зах зээлийг бий болгох, хөгжүүлэх, түүний үйлдвэрлэл болон хэрэглээг дэмжих, олон нийтэд мэдээ мэдээлэл түгээх юм.

Ирээдүйн эрчим хүч-Монголын устөрөгчийн холбоо нь дараах чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа эрхэлдэг

  1.  Устөрөгч, цэвэр эрчим хүчний технологи болон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд бодлогын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах
  2. Устөрөгчийн технологийг хөгжүүлэхийн тулд засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллага болон бусад төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллах
  3. Устөрөгчийн хэрэглээ, зах зээлийг хөгжүүлэх замаар гишүүн байгууллагуудын бизнесийн боломжийг нэмэгдүүлэх
  4.  Устөрөгч, эрчим хүчний шийдлүүдийн эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, ач холбогдолуудыг бодлого боловсруулагчидтай хамтран олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэн устөрөгчийн зах зээлийн таатай орчныг бүрдүүлэх
  5. Устөрөгч үйлдвэрлэл, ашиглалттай холбоотой дүрэм, журам, стандартыг боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах
  6. Дотоодын болон олон улсын хурал, семинар зохион байгуулах